Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ой хамгааллын болон нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг шинжлэх ухаан, технологийн шинэ ололтуудад тулгуурлан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 10 га талбайд ойн зурвас байгуулав.
Энэ оны 6 дугаар сараас эхлэн доройтолд өртөж буй голын эх орчмын татмыг хашаалан хамгаалах, амьд хашлага буюу модлог ургамлаар ойн зурвас байгуулах ажлыг Бэрх төгөл орчмын 10 га талбайд 1800 ам метр хашаа барьж, навчит төрлийн бортоготой 13000 ширхэг мод тарилаа.
Мөн 2019 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачуурт голын хөндийн Бага шар хоолойн Бэрх төгөл орчмын 103 га талбай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29/29 дугаар тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авч тухайн орчмыг ирээдүйд үүсэх суурьшлаас сэргийлэх, улмаар хүлэрт намгийг хэвээр нь авч үлдээх боломжийг бүрдүүллээ.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР