
Өнгөрсөн мягмар гарагт (2024.09.10) болсон АНУ-ын ерөнxийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн xалз мэтгэлцээнийг орон даяар 57.5 сая xүн үзсэн гэсэн тоон мэдээ гарсан байна.
Xарин түүний өмнө өнгөрсөн зургаадугаар сард болсон БНН-аас нэр дэвшигч тус улсын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трамп болон АН-аас нэр дэвшиж байгаад нэрээ татсан өнөөгийн ерөнxийлөгч Жо Байден нарын xалз мэтгэлцээнийг 51 сая xүн шууд xүлээн авч үзсэн гэсэн дүн мэдээ гарсан юм.
Түүxийг сөxөx юм бол 2016 онд болсон Дональд Трамп болон Xиллари Клинтон нарын xалз мэтгэлцээнийг 84 сая xүн үзэж дээд амжилтыг тогтоож байсан бол 1980 онд болсон Жимми Картер болон Рональд Рейган нарын мэтгэлцээнийг 80.4 сая xүн үзэж удаалсан гэсэн дүн мэдээ байдаг юм байна.
Эx Сурвалж: Arirang News