Японы мэргэжлийн сүмогийн Катаонами дэвжээний бөх Тамаваши Батжаргалын Мөнх-Оргил нэгэн дээд амжилтыг тогтоосон байна.
Түүний тогтоосон дээд амжилт гэвэл 2004 оны нэгдүгээр сарын Хацү башёгоос 2024 оны Аки башёгийн дөрөв дэх өдөр хүртэл буюу өнөөдрийг хүртэл 1631 барилдааныг өнжилгүйгээр хийв.
Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд гэвэл энэ жил 40 нас хүрэх бөгөөд 2008 оны Аки башёд дээд зиндаанд анх гарч ирч барилдсан байдаг.
Мөн түүнчлэн мэргэжлийн сүмогийн макүүчи буюу дээд зиндаанд хоёр удаа түрүүлсэн удаатай.
2022 оны Аки башё буюу есдүгээр сарын тэмцээнд Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр дахь удаагаа түрүүлэхдээ 38 нас 10 сартайдаа түрүүлсэн нь түүний бас нэгэн шинэ шинэ дээд амжилт юм.
Түүнээс өмнө Монголын сүмогийн анхдагчдын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням 2012 оны тавдугаар сард 37 нас 8 сартайдаа дээд зиндаанд түрүүлж байсан түүхтэй.