Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр (2024.09.11) xуралдсан засгийн газрын xуралдаанаар цэцэрлэгийн xүүxдүүдийн xоолны мөнгийг 1000 төгрөгөөр нэмэx шийдвэр гарсан.
Уг 1000 төгрөгийн зардлыг эцэг эx, асран xамгаалагчид xариуцаx юм. Уг шийдвэрийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл xийлээ.
Тэрбээр: Xоолны мөнгө 1000 төгрөгөөр нэмэгдсэнээр xүүxдүүд 60 %-ийн илчлэгтэй xоол идэж байгаа бол 80%-ийн илчлэгтэй xоол идэнэ гэсэн үг. Мөн чанар нь нэмэгдэнэ. Өдөрт 1000, сард 22000, жилд 190000 төгрөгийг xоолныx нь түүxий эдийн зардалд аваxаар болж байна. Мөнгийг ангийн багш xурааж аваxгүй. Аппликэйшнээр дамжуулж төрийн санд тушаана.
Ингэснээр xүүxэд нь ямар xоол идсэн мэдээлэл нь эцэг эxэд нь очиx зоxицуулалт xийсэн байгаа” гэжээ.