Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатар авто замын засвар шинэчлэлийн ажлыг түр хугацаанд зогсоох эсэх асуудлаар мэдээлэл өгөx үедээ ерөнxийлөгч асан X.Баттулга болон УИX-ын дарга асан З.Энxболд нарын талаар xөндлөө.
Тэрбээр: Hийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Женко Х.Баттулгын хамаарал бүхий 30 гаруй хүн нэр дэвшсэн бөгөөд орон нутгийн сонгуультай холбоотойгоор өнөөгийн нийслэлийн удирдлагын багийн хийж буй ажлыг харлуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч, мэдээлэлгүй иргэдийн тархийг угаах ажлыг системтэйгээр зохион байгуулж байна.
Түүнээс болж нийслэлд хийгдэх ёстой байсан авто замын 60 ажлыг зогсоож ирэх жил болгохоос аргагүйд хүрлээ. Гэхдээ энэ талаар ард иргэдээсээ санал асууж шийднэ. Намайг хотын даргаар 11 сарын өмнө томилогдоход иргэдээс ирж байсан гомдол мэдээллийн дийлэнх нь замаа зас гэдэг шаардлага байсан. Зарим замын тендер дээр маргана, зарим тендерт оролцогч оролцохгүй учраас дахин зарладаг.
Санал асуулгад: Долоон буудал, Зургаан буудал, Хайлааст, Чингэлтэй, Сэлбэ, Сэлх, Дамбадаржаа, Дарь эх, Шар хад, Улаанхуаран, Амгалан, Эрдэнэтолгой, Нүхт, Яармаг, Нисэхийн айлууд, Баянхошуу, Толгойт, Ханын материал орчмын айл өрхүүд хотын төвөөр дайран өнгөрдөг иргэд илүү сайн оролцоосой гэж хүсч байна.
Женко Х.Баттулгын хамаарaл бүхий 30 гаруй хүн НИТХ-д нэр дэвшсэн. Туслах, жолоочоос нь эхлээд ах, эгчийнх нь хүүхдүүд, шантааж хийдэг лайвчид гээд нэр бүхий хүмүүс НИТХ-д нэр дэвшээд хоёр үндсэн зүйлээр өнөөгийн нийслэлийн удирдлагын багийг харлуулах системтэй арга хэмжээ авч байна.
Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь Женко, Зикагийн бригад бусдыг харлуулдаг, хий сэдэв босгож ирдэг, мэдээлэл багатай иргэдийн тархи толгойг эргүүлэхдээ маш сайн байгаа. Энэ хүмүүсийн хийсэн маш их балаг байгаа.
З.Энхболд, Х.Баттулга хоёр нийлж 2008 онд хийх гэж байсан Гашуунсухайт, Ганц модны төмөр замын ажил хил холболтыг зогсоосон. Үр дүн нь монголчууд 100 гаруй их наяд төгрөг олох боломжоо алдсан.
Төмөр замаар 16 жилийн хугацаанд нүүрсээ тээвэрлэсэн бол монголчуудын амьдрал одоогийнхоос нэг дахин илүү байх байсан. Х.Баттулга гялгар уутанд элс хийж байгаад Монголын баялаг гоожоод алга болно гэж ярьсан.
Үр дүнг нь хэн хүртсэн бэ гэхээр энэ нэр дурдсан хоёр хүн хүртсэн. З.Энхболдын хамаарал бүхий нүүрс олборлолтын “Хишиг арвин” компани хөлжиж, түүнийг дагасан тээврийн компаниуд цэцэглэсэн. П.Батчимэг гэж боловсролтой эмэгтэйг Тайванийн тагнуул болгосон, Г.Батхүү агсныг тангаргын буг болгож харлуулсан.
Женко Х.Баттулгын бузрыг яривал хүрээний бузрыг барахгүй гэдэгтэй яг адилхан. Дандаа худлаа ярина, дандаа бүх ажлыг гацаана, хар масст ихэд хайртай хүн болно.
100 жилээр газар гадаадын хөрөнгө оруулагчдад олгох хууль эрх зүйн орчныг З.Энхболд анх УИХ-аар батлуулсан. Сүүлд Ч.Хүрэлбаатар батлуулсан болоод дайрсаар байгаад өнгөрсөн.
Одоо бордюр гэдэг сэдэв дээр массын тархи толгойг эргүүлэх баг ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Үүр шөнийн заагаар З.Энхболд очоод чулуун бордюрыг хагалж цохичихоод явж байгаа гэдэг мэдээллийг авсан.
Өнөөдөр та бүхэн маш хариуцлагатай шийдвэр гаргаарай. Энэ хоёр хулгайчийн үйлдлийг Авлигатай тэмцэх газраар шалгуулъя. Үлдсэн 60 замаа ирэх онд засая” гэв.
өмнөхийн яахав мартавч одоо 8 жил төр барьчихаад аль өнгөрсөн хэсэг хугацаандах хүмүүсрүү буруугаа чихээд сууж байхаасаа МАН одоо ичмээр юм Зоригийн хэргээр сонгуулийн шоу хийчээд одоо дахиад Жэнкогоор хийж өрсөлдөх бололтой.Энхболд харин МАН шиг утгагүй хуралддаг Их хурлын утга учиртай удирдаж их хурал шиг их хуралыг харуулсан шүү та нар үлгэр жишээ аваад дараагийн их хурлын дарга нар явсан бол Монголд хэрэгтэй л байсан