Францын Парис хотноо болж өндөрлөсөн 33-р зуны олимпын наадам монгол түмний сэтгэлийг догдлуулж, бахархлыг бадраасан олон арван гайхамшигт амжилтаар дүүрэн болж өнгөрлөө.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон спортын наадмуудын торгон мөчүүдийг цэнхэр дэлгэцээрээ шууд хүлээн авч үзэх боломжийг Central TV-н хамт олон бидэнд олгож, Ерөнхий ивээн тэтгэгчээр Нэткапитал санхүүгийн групп хамтран ажиллалаа.
Тамирчдынхаа баяр хөөртэй, харуусал гунигтай, нүүрэндээ баяр, нүдэндээ нулимс цийлэлзүүлсэн агшин бүрийг дэргэдээс үзэж буй мэт мэдрэх боломжийг олгосон медиа салбар хийгээд, Ерөнхий ивээн тэтгэгч Нэткапитал санхүүгийн группын хамт олонд талархал илэрхийлэх нь зүй.
Мөн энэ жилийн олимп, паралимпыг шууд дамжуулалсан баг хамт олон хүний эрхийн мэдрэмжээрээ урьд урьдын жилүүдээс ялгарч, дохионы хэлмэрчээр спортын мөч бүрийг давхар тайлбарлуулсан нь бидэнд нэг шат уригшилж буйг харууллаа.Үүгээр ч зогсохгүй Монголын 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл найдвар, урам зориг төрүүлж чадав.
У.Сүрэнжав таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэнээр Монголын спортын түүхэнд олимп, паралимпийн тамирчдаас аварга болсон анхны эмэгтэй тамирчин болсон. Түүнээс гадна Э.Содномпилжээ пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртэж, олимп, паралимпийн тамирчдаас алт, мөнгө, хүрэл медальтай болсон анхны тамирчин болов. Харин хөнгөн атлетикийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, Монголын хөнгөн атлетикийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээжээ.
-
Алт – У.Сүрэнжав /Таеквондогийн эмэгтэйчүүдийн К44 ангиллын -52 кг/
-
Мөнгө – Г.Болор-Эрдэнэ /Таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын -63 кг/
-
Мөнгө – Ц.Баттулга /Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн төрлийн F40 ангилал/
-
Мөнгө – Э.Содномпилжээ /Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг/
Түүнчлэн Парис-2024 зуны олимпын жүдо бөхийн тэмцээнд ОУХМ Бавуудоржийн Баасанхүү өрсөлдөж, мөнгөн медаль хүртээд, эх орныхоо далбааг Парисын тэнгэрт мандуулсан билээ.
Хямдхан олдоогүй тамирчдын амжилт, гавьяаны цаана тэднийг ивээн тэтгэж, хүч нэмсэн “Нэткапитал“-ын хамт олонд дахин талархал илэрхийлье.