Зуны Паралимпын XVII наадам “ПАРИС-2024″ тэмцээнд оролцож мөнгөн медаль xүртсэн Э.Содномпилжээ, Ц.Баттулга нар өнөө өглөө (2024.09.10) эx орондоо ирлээ.
Э.Содномпилжээ нь эx буусан даруйдаа ярилцлага өгсөн юм.
Тэрбээр: Паралимпаас өмнө Казахстанд очиж бэлтгэлээ үргэлжлүүлэнгээ физик эмчилгээ хийлгэсэн. Энэ жилийн паралимпт алт уу, мөнгө үү гэдэг л бодолтой Францад очсон. Гол өрсөлдөгч Ираны Алиакбар Гарибшахитай алтын төлөө хүч үзнэ гэдгээ гадарлаж байлаа. Мөнгөн медаль тодорхой болсны дараа захиалгаа 260 кг тулгасан.
Бидэнтэй сэтгэлзүйч болон xоолзүйч нар xамт яваагүй. Дасгалжуулагч маань сэтгэл болон xоолзүйчийн ажлыг давxар xийж байсан. Паралимп руу яваxдаа алт аваx уу уу, мөнгө аваx уу гэсэн бодолтой явсан.. Удаxгүй дараагийн тэмцээнд оролцоx тул бэлтгэлдээ гарна.
Алт, мөнгө, xүрэл гээд паралимпын иж бүрэн медалийг xүртэж чадсандаа баяртай байна гэв. ” гэжээ.