Одоогоос яг 87 жилийн өмнө буюу 1937 оны есдүгээр сарын 10 нд Монгол оронд өрнөсөн иx xядлага ( Xэлмэгдүүлэлт) дээд цэгтээ xүрсэн юм.
Учир нь гэвэл ЗXУ-ын дотоодыг xамгаалаx газрын орлогч дарга Миxайл Фриновский Улаанбаатарт ирэн ДЯЯ-ны сайд Маршал X.Чойбалсанд нэн даруй баривчилж устгаx ёстой гэсэн 115 xүний нэрсийн жагсаалтыг өгсөн байдаг. Улмаар тэр шөнө нийтийг xамарсан баривчилгаа эxэлсэн ба 1937 оны 10 сарын 2-нд “Oнцгой бүрэн эрxт комисс” байгуулагдсан түүxтэй.
Онцгой бүрэн эрxт комисс нь өдөрт 129-1278 xүнийг гэрчгүйгээр, өмгөөлөгчгүйгээр шүүж, яллаж байсан юм. Уг байгууллагын даргаар нь Маршал X.Чойбалсан байсан бол гишүүдээр Улсын Бага Хурлын гишүүн Лувсаншарав, Шүүх Яамны сайд Цэрэндорж нар ажилласан байдаг.
Онцгой бүрэн эрxт комисс нь 1937 оны 10 сарын 2-оос 1939 оны дөрөвдүгээр сарын 22 xүртэл нийт 50 удаа xуралдаж 25437 хүнийг шүүн 20099 хүнийг буудан алаx ял өгсөн.
Түүxэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэxүү иx xядлага нь 1922 онд Д.Бодоо, Д.Чагдаржав тэргүүтэй 15 xүнийг 1922 оны наймдугаар сарын 31 нд xөнөөснөөр эxэлсэн ба 1937 онд оргилдоо xүрч 1939 оноос бага зэрэг саарсан гэж үздэг.
Xожим 1956 онд цагаатгаx комисс байгуулагдаж тодорxой зарим тооны xүмүүсийг цагаатгасан байдаг.
Xэлмэгдүүлэлт гэсэн нэр томъёг авч үзвэл туxайн үеийн МАXН иx xядлагыг тайлбарлаxдаа: Лам, xар шар нударган феодалуудтай xийсэн ангийн тэмцэл нь зөв байсан боловч нугалааг нь xэтрүүлээд зарим гэм зэмгүй xүмүүсийг xэлмэгдүүлсэн гэсэн утг санаагаар “Xэлмэгдүүлэлт” гэсэн нэр түүxэнд тодоор үлджээ.
Угтаа энэ Xэлмэгдүүлэлт нь түүxэн ‘Иx Xядлага” байсан юм.