Францын нийслэл Парис хотод 2024 оны наймдугаар сарын 28-аас 09.08-ны өдрүүдэд зуны Паралимпын XVII наадам зохион байгуулагдав.
Энэ удаагийн “ПАРИС-2024” паралимпын наадамд дэлхийн 184 орны 4000 орчим тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Монгол Улсын 12 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж түүхэн амжилтыг бүтээлээ.
Тодруулбал паралимпын таеквондогийн эмэгтэйчүүдийн төрөлд У.Сүрэнжав алтан медалийн эзэн болов.
Ингэснээр тэрбээр Паралимпын гурав дахь алтан медальтан, паралимпын анхны эмэгтэй аварга болж дан ганц Таеквондогийн төдийгүй Монголын спортын түүхийг бүтээв.
У.Сүрэнжавын араас таеквондогийн эрэгтэйчүүдийн төрөлд Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв.
Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэнээр таеквондогийн эрэгтэйчүүдийн анхны мөнгөн медаль төдийгүй Монголын Парлимпын болон эрэгтэйчүүдийн анхны мөнгөн медалийг хүртэж Монголын спортын түүхэнд нэрээ сийлэв.
Мөн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангиллын төрөлд Ц.Баттулга 11.09 хол шидэж мөнгөн медаль хүртэж Монголын Хөнгөн Атлетикийн түүхэнд шинэ амжилтыг тогтоов.
Энэ удаагийн Паралимпын наадамд Монголын багийн тугчаар ажилласан Э.Содномпилжээ Паралимпын гурав дахь алтан медалиа хүртэж Монголын спортын түүхэнд хэний ч бүтээж чадаагүй түүхийг бүтээж өөрийн нэрийг өнөд дархалав.