Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан “Нутгийн Буян” группын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болов.
Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага О.Мөнх-Эрдэнэ болон Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдэв.
Өнөөдрийн барилдаанаар намрын нээлтийн барилдаан эхэллээ.