Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын 40 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.
Сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, энэ сарын 29-ний өдрийн 17:00 цагт дууссан. Шалгалтад 23 сул орон тоонд 31 албан хаагч, иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны 201 дүгээр тогтоолоор байгуулсан комисс хуралдаж, Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын 14 сул орон тоонд 15 иргэний, удирдах албан тушаалын 4 сул орон тоонд 4 албан хаагч, иргэний бүртгэлийг хянан баталгаажууллаа.
Бүртгэл нь баталгаажсан 19 албан хаагч, иргэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгнө.
Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт 9 дүгээр сарын 09:00 цагт эхэлнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС