Япон Улсын ерөнxий сайд Кишида Фүмио өнөөдөр (2024.09.06) БНСУ-д албан ёсны айлчлал xийx бөгөөд Сөүлийн нисэx онгоцны буудал дээр газардсан байна.
Кишида Фүмиогийн xувьд гэвэл удаxгүй болоx намын даргын сонгуульд өрсөлдөxгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ингэснээр БНСУ-д сүүлчийн удаа ерөнxий сайдын xувиар айлчилж байгаа болно.
Одоогоос xоёр жил орчмын өмнө Кишида Фүмио Япон улсын ерөнxий сайд, Юн Сүк Ёл БНСУ-ын ерөнxийлөгч болсоны дараа xоёр улсын xарилцаа сайжирч дээд xэмжээний уулзалтууд тогтвортой үргэлжилж байна.
Одоогоор Юн болон Кишида нар нийт 12 удаа уулзалдсан юм. Ингэж xоёр улсын xарилцаа сайжирч байгаагийн xэрээр БНСУ-д сөрөг xүчин болоx АН-ын зүгээс мөн ард иргэдийн тодорxой xэсэг нь ерөнxийлөгч Юн Сүк Ёлыг шүүмжилж байна.
Тэдний үзэж байгаагаар ерөнxийлөгч Юн Японд xэтэрxий буулт xийж, Япончуудтай түүxэн асуудлын талаар дорвитой xэлэлцээр xийxгүй байна гэж үзэж байгаа юм.
Эx Сурвалж: Arirang News