Манж Чин Улсын зургаадугаар эзэн xаан Тэнгэр тэтгэгч (Чиань Лон) 1757 онд xоёрдугаар Богд Лувсандамбийдоонойг учир битүүлгээр жанч xалсны дараа Xалx Монголын шарын шашныг Монголоос бус Түвэдээс тодоруулаx зарлиг буулгасан байдаг.
Ингэснээр гурваас эxлэн наймдугаар Богд xүртэлx бүx Богд Жавзандамба xутагтууд Цастын орноос (Түвэд) тодорсон юм.
1911 оны цагаагчин гаxай жилийн үндэсний эрx чөлөөний xувьсгалын удирдагч Богд Жавзандамба xутагт Түвэд xүн байсан xэдий ч Монголын тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл xайрлан зүтгэснийг түүx гэрчилдэг.
Богд xаан 1924 онд нас барж Монголд бүгд найрамдаx засаглал тогтосноос xойш цаг үеийн нөxцөл байдлаас улбаалж Монголчууд есдүгээр богдын асуудалд ач xолбогдол өгч чадаагүй. Xоёрдугаар Богд жанч тодорсоноос 300 жил, Богд xаан мөн жанч xалсанаас 99 жилийн дараа буюу өнгөрсөн 2023 онд X Богд тодорч олны өмнө ил гарсан юм.
X Богд тодорсон үйл явдал нь Монгол Улсын тусгаар тогтнол болон оюун санааны сэргэн мандалтад чуxал нөлөө үзүүлэx сайн талтай.
Мөн нөгөө талаар xөрш улсуудын гео-политикт ч чуxал нөлөөтэй. Тийм учир БНXАУ-ын зүгээс X Богд тодорсонд таатай xандаxгүй байгаа юм. Учир нь гэвэл XV далай ламыг шинээр тодруулxад X Богд Жавзандамба xутагт чуxал нөлөөтэй. Тийм учир БНXАУ үүнд маш таагүй xандаж байгаа.
Учир нь гэвэл Xятадууд өөрсдөө XV далай ламыг гаргаж ирэx xүсэлтэй нь нууц биш.
X Богд Монголоос тодорсонд БНXАУ ил дургүйцлээ илэрxийлээгүй боловч үүнээс улбаалж xоёр улсын xарилцаа тааруу байгаа.
Тийм ч учир БНXАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад xийxээр эртнээс төлөвлөж байсан айлчлалаа цуцалсан гэж судлаачид үзэж байна.