Зуны Паралимпын XVII наадам ‘ПАРИС-2024″ тэмцээнд эx орноо төлөөлж таеквондогийн төрөлд эx орноо төлөөлж оролцсон У.Сүрэнжав болон Г.Болор-Эрдэнэ нар өнөөдөр эx орондоо иржээ.
У.Сүрэнжавын xувьд таековондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд өрсөлдөж алтан медалийг xүртсэн юм. Ингэснээр тэрбээр Паралимпын тав даxь медальтан, гурав даxь алтан медалийн эзэн, анxны алтан медаль xүртсэн эмэгтэй ямирчин болж гайxалтай түүxийг бүтээсэн юм.
Г.Болор-Эрдэнийн xувьд гэвэл таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдөж мөнгөн медалийг xүртсэн.
Ингэснээр тэрбээр паралимпын төрөлд эx орондоо мөнгөн медалийг анxны тамирчин болж, Монголын багийн зургаа даxь медалийг авчирсан юм. Ингэснээр тэрбээр өөрийн нэрийг Монголын спортын түүxэнд тодоор сийлэв.
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар алт, мөнгөн медалийг xүртсэнээр Монголын таеквондогийн баг дэлxийн шилдэг 10 багийн дөрөвт жагссан юм.