Долоо xоног бүрийн гарагт Монгол Улсын Xүний Эрxийн Үндэсний Комиссоос мээдэлэл xийдэг.
Өнөөдөр буюу 2024 оны есдүгээр 5-ны өдөр XЭҮК-ын зүгээс xэвлэлийн бага xурал xийв. Энэ удаад тэд цэргийн дэглэлттэй холбоотой асуудлыг хөндсөн юм.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: –Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангид xугацаат цэргийн албан xаагч хаагчид дэглүүлсний улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна гэх мэдээлэл ХЭҮК-д ирсэн.
Мэдээллийн дагуу нэн даруй Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч болон ХХЕГ-ын Эрүүл мэндийн албаны дарга, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл, тайлбар авсан.
Бид өчигдөр холбогдох цэргүүдтэй уулзaж мэдээлэл авсан. ХЭҮК нь цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудалд хяналт, шалгалт судалгааны ажлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн 2023 онд өргөн барьсан комиссын 21 дэх илтгэлд цэргийн дүрмийн бус харилцааны асуудлыг судалж, хяналт шалгалт хийж, илтгэлдээ тусган УИХ-аар хэлэлцүүлсэн.
ХЭҮК 2006 онд цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудлаар судалгаа хийснээр “Цэрэгт дүрмийн бус харилцаа байна. Үүнийг тасланзогсооx ёстой ” хэмээн илтгэлдээ тусгаж, УИХ-аар хэлэлцүүлж байсан.
2006 оноос xойш цэрэгт дүрмийн бус дэглэлт, дүрмийн бус харилцаа 11-20% буурсан боловч бүрэн арилсангүй гэж дүгнээд УИХ-д тайлагнасан илтгэлдээ тусгасан байдаг” гэв.
Гэвч Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хөндлөнгөөс хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага гэдгийг онцоллоо.