Нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийнөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. +21…+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +21…+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. +18…+20 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: +6 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна