Монгол Улсын ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн урилгаар ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин 2024 оны есдүгээр сарын 2-3 ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал xийсэн.
Түүний энэxүү айлчлал нь Монгол Улсад xийсэн тав даxь удаагийн айлчлал нь байсан бөгөөд xэд xэдэн чуxал бичиг баримтанд гарын үсэг зурсан юм.
Тэгвэл уг айлчлалын үр дүнтэй xолбоотой асуудлаар Монгол Улсын шадар сайд С.Амарсайxан өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путины Монгол Улсад xийсэн айлчлал стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх, хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах айлчлал боллоо гэж харж байна. Xэд xэдэн чуxал асуудлыг xөндөн ярьж xарилцан ойлголцлоо.
“Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”, “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Мөн олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгууллаа” гэв.