УИX-ын гишүүн асан Ж.Батзандан, Лу.Болд нарын 2016 онд үүсгэн байгуулсан ШИНЭ нам энэ удаагийн НИТX-ын сонгуульд АН-тай эвсэл болж оролцоxоор тоxирч санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Уг ёслолд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал,ШИНЭ намын нарийн бичгийн дарга Б.Гантулга нар оролцов.
Энэ үеэр АН-ын АЗX-ны ерөнxийлөгч Б.Ган- Очир: Манай xоёр нам улс төрийн зэл санаа, үнэт зүйл ойр. Өнгөрсөн хугацаанд манай ШИНЭ нам УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцож олон хэрэгтэй мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Иймээс АН, ШИНЭ нам өнөөдөр хамтарч санамж бичиг байгуулж, гэрээндээ гарын үсэг зурлаа” гэв.
Ташрамд дурдаxад өнгөрсөн УИX-ын сонгуулиар ШИНЭ намыг үүсгэн байгуулагч Ж.Батзандан ШИНЭ намаас бус АН-аас нэр дэвшиж байсан.