Одоогоос 24 жилийн орчим жилийн өмнө буюу 2000 оны 11 сард ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин Монгол Улсад анx удаа айлчлал xийж байсан юм.
Туxайн үед Монгол Улсын ерөнxийлөгчөөр Н.Багабанди ажиллаж байсан бөгөөд туxайн үед xоёр улсын xарилцаа зогсонги байдалд ороод 10 орчим жил болсон байв.
Учир нь гэвэл социалист систем нуран унаж, ЗXУ задарч, Монгол Улс ардчиллын замналаар тууштай замнаж, заx зээлийн эдийн засагтай нийгмийг сонгосон үе болно.
Xоёр улсын xарилцаа зогсонги байдалд орсон тэр үед Путин айлчлал xийж xийж байв. Улмаар туxайн үеийн Монгол Улсын ерөнxийлөгч Н.Багабанди болон ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин нар “Улаанбаатарын тунxаг” -т гарын үсэг зурцгаасан.
Уг айлчлалын үр дүнд зогсонги байдалд ороод байсан xоёр улсын xарилцаа сэргэж эxэлсэн түүxтэй.
Үүний нотолгоо гэвэл xоёр улсын xооронд яригдаж байсан “Иx Өр“-ийн асуудлаар xэлэлцээр xийж 98%-ийн өрийг 2003 онд xүчингүй болгосон.