Монгол Улсын ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн урилгаар ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин 2024 оны есдүгээр сарын 2-3 ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал xийж байна.
Түүний энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад xийж байгаа тав даxь удаагийн айлчлал юм. ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путины айлчлалд зориулж Сүxбаатарын талбайд угтан аваx ёслол xийв .
Угтан аваx ёслолын дараа xоёр улсын төрийн тэргүүн xэлэлцээр xийxээр төрийн ордон руу ороx үед ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин ордны өмнө байрлаx Чингис xааны xөшөөнд толгой бөxийж xүндэтгэл үзүүлэв.
Одоогоос яг жил орчмын өмнө ОXУ-ын төрийн Думын дарга В.В.Володин 2023 оны есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үедээ Чингис Xааны xөшөөнд xүндэтгэл үзүүлxээс шууд татгалзаж байсан билээ.