Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Монголын жюү жицүгийн холбоо үйл ажиллагаагаа явуулаад 17 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад нийт жюү жицүгийн 29 клубтэй болон өргөжиж, Монгол иргэдийн эрүүл чийрэг, зөв амьдралын хэв маягтай байх цаашлаад олон улс, тив, дэлхийд эх орныхоо нэрийг өргөх тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэн ажиллаж байгаа билээ.
МЖЖХ цаашид Улаанбаатар хотын 9 дүүргүүдтэй хамтран хүүхэд залуучуудын зөв төлөвшил, ирээдүйн аваргуудыг төрүүлэхийн төлөө ажиллах зорилт тавиад байна. Энэ хүрээнд /2024.09.02/ хичээлийн шинэ жил эхлэж байгааг тохиолдуулан Баянгол дүүрэгтэй анх удаа хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар, Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, МЖЖХ-ны маркетинг, хэвлэл мэдээллийн албаны дарга А.Өнөржаргал, Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа болон мэргэжилтнүүд, МЖЖХ-ны менежер Г.Монголжин, дасгалжуулагч Б.Хулан болон Jump хөтөлбөрийн оюутан тамирчдын төлөөлөл оролцлоо.
Ингэснээр цаашид Баянгол дүүрэгт жюү жицүгийн өсвөрийн шигшээ багийг байгуулан ажиллах болсон юм. Баянгол дүүргийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн тулааны спортын наадмын мөнгөн медальт, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт Монголын жюү жицүгийн холбооны бор бүст тамирчин, дасгалжуулагч Батбаатарын Хулан ажиллахаар болсон юм.