Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Үндэсний уран зохиолын хөгжилд зохиолч, яруу найрагчдын оролцоог нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, яруу найргийн алтан залгамжийг хадгалах замаар авьяас билгээрээ дуу хоолой болон нэгдэж буй залуу зохиолчдын оюуны бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, МЗЭ-ийн төв хэвлэл “Утга зохиол, урлаг” сонин, Утга зохиолыг дэмжих “Ш.Дулмаа” сантай хамтран зохион байгууллаа.
“Миний нутаг-2024” яруу найргийн наадамд 60 гаруй найрагчид шүлэг бүтээлээ ирүүлснээс II дугаар шатанд нийт 28 найрагч өрсөлдөж, Тэргүүн байрт Болор цомын эзэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Гантулга, Дэд байрт МЗЭ-ийн шагналт, Яруу найрагч Э.Гантулга, Гутгаар байрт яруу найрагч Т.Батсуурь, Тусгай байрт МЗЭ-ийн шагналт, Яруу найрагч В.Нэргүй, Яруу найрагч Ц.Гончиг нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Мөн Утга зохиолыг дэмжих “Ш.Дулмаа” сангаас II дугаар шатанд шалгарсан нийт 28 яруу найрагчдад Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн хайрын дуулал, шүлэг, найраглал, тууж, захидлын чуулган, бичил гурван боть номын дээжээс гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Эx Сурвалж: Соёлын Яам