Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, иргэдийг бухимдуулж байна.
Үүнтэй холбогдуулан “20 минутын хот” Үндэсний хороо маргааш анхдугаар хуралдаанаа хийхээр болжээ.
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээр ахлуулсан тус хороо дугаарыг хязгаарлалт хийх үү, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Ташрамд, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн өнгөрсөн долоо хоногт автомашиныг дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах эсэхийг хорооны хуралдаанаар шийднэ гэсэн юм.
Энэ талаар тэрбээр “Жил бүрийн өдийд түгжрэл эхэлдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж байсан аргууд бол дугаарын хязгаарлалт.
Энэ жил дугаарын хязгаарлалт хийх үү үгүй юу гэдгийг бүгд асууж байна. Дугаарын хязгаарлалт хийе гэж хэлэх шиг амархан зүйл байхгүй.
Энэ талаар нийслэлийн удирдлагатай зөвшилцнө. Дугаарын хязгаарлалт хийвэл энэ жил сүүлийн удаа байх болно” гэв.