Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад тав дахь удаагаа айлчлал хийнэ.
Путиныг Монголд айлчлах энэхүү айлчлалын үеэр түүнийг баривчилж олон улсын эрүүгийн шүүхэд (ICC) хүлээлгэж өгөх үүрэгтэйг Украины зүгээс Монгол Улсад анхааруулжээ.
Учир нь гэвэл тэрхүү гэвэл тэрхүү олон улсын эрүүгийн шүүх нь өнгөрсөн 2023 онд Владимир Путиныг гэмт хэрэгтэн хэмээн баривчилах тушаал гаргасан юм.
Монгол Улсын хувьд олон улсын эрүүгийн шүүхэд 2002 онд элссэн түүхтэй.
Харин олон улсын ОУЭШ-ийн хэвлэлийн төлөөлөгч BBC-д өгсөн ярилцлагадаа Монголын албаны хүмүүс ОУЭШ-ийн дүрмийг дагаж мөрдөх “үүрэгтэй” боловч энэ нь заавал баривчлах ёстой гэсэн үг биш гэдгийг тодотгов.
Эх Сурвалж : BBC