Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр буюу 2024 оны наймдугаар сарын 3–ны өдөр УИX-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө.
Энэ удаагийн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, ажлын 12 өдөр чууллаа.
Шинээр байгуулагдсан парламентын анхны ээлжит бус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүх Байнгын хороод, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан юм.
Мөн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 2024 оны улсын төсвийг тодотгож дууслаа.