Монгол Улсад идлэг шонхор болон бусад ховор шувуудын амь насанд ноцтой аюул учруулж буй 4,000 гаруй км 15 кВ-ын цахилгаан шугам байдаг гэсэн судалгаа бий.
Эдгээр шугамуудыг барихдаа сайтар төлөвлөөгүйгээс олон мянган ховор болон нэн ховор шувууд цахилгаанд цохиулж эндэх эрсдлийг бий болгосон.
Энэхүү ажлын үр дүнд тус шугамуудад цахилгаанд цохиулах эрсдэл 96.5%-иар буурч, бид жил бүр 1,300 орчим шувуудыг эндэх эрсдлээс хамгаалж байна.
“Оюу толгой” компанийн байгаль хамгаалал, судалгаа шинжилгээ зэрэг бүхий л ажиллагаа нь Монгол Улс, олон улс, “Рио Тинто”-ийн баримталдаг хууль, дүрэм, стандартын дагуу хэрэгждэг бөгөөд бид Өмнөговь болоод Монгол Улсын биологийн олон янз байдалд эерэг нөлөө үзүүлэх зорилготой ажилладаг.
Эерэг нөлөө гэдэг нь жишээлбэл, уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө тухайн нутаг дэвсгэрт 50 мянган хулан байсан бол үйл ажиллагаа дууссаны дараа түүнээс дээш тооны хулан үлдэх ёстой гэсэн үг.
Энэ мэтчилэн хөхтөн амьтан, жижиг мэрэгч, мөлхөгч, шувуу, ургамал, амьдрах орчин гэх мэт бүх биологийн олон янз байдалд эерэг нөлөө үзүүлэхээр ажиллаж байна.