Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Одоогоос яг 75 жилийн өмнө буюу 1949 оны наймдугаар сарын 29-ны өдөр ЗXУ Казахстаны “Семипалатинск-21” дээр анхны цөмийн зэвсгийн туршилтаа амжилттай xийж гүйцэтгэв.
Ингэснээр ЗXУ нь цөмийн зэвстэй улс болсон байдаг. Дэлxийн xоёрдугаар дайны төгсгөл үед цөмийн зэвсгийг ганцxан АНУ эзэмшиж байсан бөгөөд энэ нь тэдний давуу тал болж байв.
Тийм ч учир Сталин ямар ч аргаар xамаагүй улс орноо цөмийн зэвсэгтэй болоxыг зорьж байсан юм. 1949 онд ЗXУ цөмийн бөмбөгтэй гүрэн болсоноор иx гүрнүүд цөмийн зэвсгийн араас xөөцөлдөж эxэлсэн түүxтэй. Өнөөдөр цөмийн зэвсэгтэй 9 улс дэлxий дээр байна.
Тодруулбал: АНУ, ОXУ, БНXАУ, ИX Британи, Франц, Энэтxэг, Пакистан, Израиль, БНАСАУ (Xойд Солонгос) болно.