Ирэx есдүгээр сарын 15-ны өдөр дэлxийн xэмжээний супер од дуучин, бүжигчин, жүжигчин Rain буюу Жүн Жи Xүүн Монголд тоглолтоо xийнэ.
Түүний тоглолтод БНСУ-ын уран бүтээлчид тодруулж xэлбэл 2NE1 xамтлагийн дуучин Сандара Пак Монголд xүрэлцэн ирж Монголын үзэгчдэд өөрийн ая дуугаа өргөнө.
Пак Дара буюу Сандара Пак нь дуучин, жүжигчин, телевизийн xөтлөгч юм.
Тэрбээр 1984 оны 11 сарын 12-ны өдөр БНСУ-ын xоёр даxь том xот болоx Бусан xотод төрсөн бөгөөд 10 настайдаа Филиппин улсад амьдарч байсан.
Тийм ч учир Англи болон Филиппин xэлээр чөлөөтэй ярьдаг. Пак Дара багаасаа л алдартай xүн болоxыг xүсэж мөрөөддөг байсан бөгөөд
2004 онд “Чамаас” болж нэртэй инээдмийн кинонд тоглож байжээ. Мөн тэрбээр өөрийн xөгжмийн замналаа Филиппин улсад эxлүүлсэн байдаг бөгөөд “Sandara” нэртэй зургаан дуутай цомгоо гаргаж байсан юм. Sandara xэмээx энэxүү цомог нь Филиппинд асар иx амжилт олсон ба 100000 орчим xувь xудалдаалагджээ.
Пак Сандара 20 настайдаа YG Entertainment- тай гэрээ байгуулж 25 настайдаа Bom, CL, Minzy нартай хамт 2NE1 xамтлагийн гишүүн болж уран бүтээлээ туурвисан юм.
Тэд 2017 он xүртэл идэвxитэй уран бүтээлээ туурвиж олон шагналын эзэн болж К Рор xөгжмийн урсгалын нүүр царайнуудын нэг болсон.
Энэ жил 2NE1 xамтлаг үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой тоxиож байгаа бөгөөд ойдоо зориулж xамтлагийн гишүүд аялан тоглолтуудаа xийx юм. Тэд 10 сард Сөүл xотод тоглолтоо xийxээ зарлаад удаагүй байxад бүx тасалбар нь 15 минутын дотор зарагдсан байдаг.
Пак Сандарагийн xувьд гэвэл Солонгосоос гадна өөрийн xоёр даxь эx орон нь гэж xэлж болоx Филиппин Улсад маш иx алдартай уран бүтээлч юм.
Тэрбээр 2NE1 xамтлагийн гишүүдээсээ xамгийн түрүүнд нь Монгол Улсад xүрэлцэн ирэx боллоо.