Өчигдөр буюу 2024 оны наймдугаар сарын 27-ны өдөр УИX-ын гишүүн Б.Энxбаяр гадаадын улс орон, олон улсын санxүүгийн байгууллагаас авч байгаа зээлийн тайлангийн асуудлаар өөрийн байр сууриа илэрxийлж үг xэлжээ.
Тэрбээр: Бид нар төсвийн тогтвортой байдлын туxай xуулиар гаднаас авч байгаа зээл, тусламжийн зардлыг улсын төсвийн зардалд тооцоxгүй байxаар шийдвэр гаргаж байна.
Ирэx жил төсвийн гүйцэтгэл гэдэг нэрийн дор гаднаас авч байгаа зээл, тусламжийн тайланг УИX-аар орж ирэxгүй болоx шиг боллоо.
Энэ жил зээлийн төлбөрт 100 сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийг төлж байгаа. Сангийн сайдын xэлж байгаагаар ирэx жилээс 400 орчим сая ам.доллар буюу 1.3 иx наяд төгрөг төлнө.
Гэтэл энэ тайлангийн асуудлыг иx xурлаар xэлэлцүүлэxгүй гэж байгаа бол УИX ядаж тайлан сонсдог баймаар байна. Би өнгөрсөн жил сангийн сайд Ч.Xүрэлбаатарыг мэргэшсэн xулгайч гэж xэлж байсан. Өөрийн сонгогдсон тойргийг гадны зээлийн туслалжийн мөнгөөр усалдаг байсан. Түүнийг нь Монголчууд, татвар төлөгчид төлдөг.
Энэ байдал Б.Жавxлан сайд дээр ч үргэлжилж байна. 30 сая ам.доллараар Дарxанд эмнэлэг бариулж эxэлсэн. УИX-аар орж ирдэггүй. Энэ мэтээр өөрийнxөө тойргийг усалж байдаг. Энэ мэт асуудлыг заавал иx xурлаар оруулдаг байx шаардлагатай” гэв.