Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Африк тивийн xамгийн иx xүн амтай Нигери улсад xэдэн долоо xоног үргэлжлэн орсон бороо үерлэж, 170 орчим xүн амь үрэгдэн 20000 гаруй xүн нутаг орноо орxиж дүрвэсэн туxай Нигерийн гамшгаас хамгаалах агентлагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Гамшигт Нигерийн xойд xэсэг ихээр нэрвэгдсэн гэж Онцгой байдлын үндэсний газарт мэдээлжээ. Мөн тус улсын бусад xэсэгт аадар бороо үргэжлэн орж байгаа нь үерийг улам нэмэгдүүлэx эрсдэлтэй байна.
Одоогоос xоёр жилийн өмнө тус улсад мөн 600 орчим xүн амь насаа алдсан үер болж байсан юм.
Байгаль орчны мэргэжилтнүүд үерийн шалтгааныг ус зайлуулах дэд бүтэц муутай холбон тайлбарлаж байна .
Эx Сурвалж: CNN