УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдрийн чуулганы ээлжит бус xуралдаан дээр өөрийн байр сууриа илэрxийллээ.
Тэрбээр: Энэ Их хурал эхнээсээ зарчимтай, бие даасан байж парламентын ардчиллаа бэхжүүлэх хүчтэй хөдөлгөөн эхлүүлэх ёстой.
Засгийн газрынхаа хуудуутай хуулиудыг нүдээ аниад тамгалж өгөөд суудаг байж болохгүй. Хэлэлцэх гэж их хурал байдаг. Аль болох л хэлэлцүүлэхгүй байх арга хэрэглээд байгааг нь тэнэг хүн биш гишүүд бүгд мэдэж харж байгаа.
Хэлэлцье гээд 7 хоногийн өмнө шийдээд бэлдчихсэн хэдэн зуун хуудас асуудлыг яг хэлэлцэх өдрийн өглөө нэхүүлж байж өгчихөөд юмаа унш, судла гээд томроод байж болохгүй. Олон сонгогдсон гишүүд төрийн хариуцлагатай ажлыг зөв, ёс зүйтэй, зарчимтайгаар залгамжлах ёстой.
Хурган заль суусныгаа төрийн хүний арвин туршлагатай хольж даналзаад байх шаардлагагүй. Өмнөх үеийн парламентчид шигээ зангараг зааж дараа үеийнхэндээ үлгэрлэх хэрэгтэй” гэв.