Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 62 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 926 хэрэг шалгагдаж байна.
Ховд аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Д” нь бусдад давуу байдал бий болгосон гэх, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын удирдах албан тушаалтан “Ж” нь хахууль авсан гэх, Баянхонгор аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтан “Э”, “З” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдах албан тушаалтан “Б”, “Г” нар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч “Д” нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж хахууль авсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Эx Сурвалж: Авлигатай тэмцэx газар