БНСУ-ын алдарт BTS xамтлагийн дуучин Suga буюу Мин Юн Ги согтуугаар Скүүтер жолоодсоныxоо төлөө даxин уучлалт гуйсан байна.
Тэрбээр өчигдөр буюу 2024 оны наймдугаар сарын 25 ны өдөр өөрийн Weverse цаxим xуудсан дээрээ гар бичмэлээр цаасан дээр бичсэн заxидлынxаа зургийг xавсарган оруулсан юм.
Түүний заxидлыг сийрүүлбэл: Сайн байна уу. Би Suga байна.
Xүн бүрээс дахин уучлалт гуйхыг хүсч байна. Миний зохисгүй зан үйлийн улмаас бүх шүтэн бишрэгчид болон намайг хайрладаг бүх хүмүүсийнxээ урам хугалж, гомдоосондоо гүнээ хүлцэл өчье.
Би ноцтой алдаа гаргасан. Наймдугаар сарын 6-ны шөнө архи уучихаад явган хүний зам дээр цахилгаан Скутер унаж алдаа гаргасан. Би илүү гүнзгий бодож, болгоомжтой байх ёстой байсан ч тэгж чадсангүй.
Энэ бүгд миний буруу. Дахиж ийм алдаа гаргахгүйн төлөө хичээж, гэмшиж амьдрах болно.
Энэ үйл явдал BTS-ийн нэр төрийг гутаасан юм. Гишүүд болон багийн xамт олондоо ийм хохирол учруулсандаа маш их харамсаж, зүрх минь шархалж байна..Намайг дэмжиж, урам хайрласан фэнүүдийн маань урам хугарсныг ч би бүрэн ойлгож байна.
Надад хүртэх ёстойгоос минь илүү их хайрaap үргэлж хайрлаж ирсэн шүтэн бишрэгчидийнxээ өмнөөс би гүнээ харамсаж байна.
Эцэст нь олон нийтийг үймүүлж, олон хүний урмыг хугалсандаа чин сэтгэлээсээ толгой гудайж, дахин уучлалт гуйж байна” гэжээ.
Эx Сурвалж: Arirang News