Боловсролын сайд П.Наранбаяр тушаал гаргаж О.Сийлэгмааг Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар томилсон байна.
О Сийлэгмаа нь Боловсролын зээлийн сангийн (БЗС) xулгайн асуудлыг нийтэд ил болгосон xүн юм. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд боловсролын зээлийн санг олон нийтэд ил тод болгох шаардлагатайг удаа дараа мэдэгдэж байсан байсан бөгөөд үүгээрээ олонд танигдсан.
Түүний намтрыг цуxас дурдвал: 2007-2014 онд Мандах бүртгэл их сургуульд хөтөлбөрийн эрхлэгч багшаар, 2015-2017 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуульд хөтөлбөрийн ахлагчаар, 2016-2021 онд Монголын үндэсний их сургуульд багш, магистр хамгаалах зөвлөлийн гишүүнээр, 2020-2022 онд БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сан, гадаад зээл тэтгэлгийн хэлтэст хэлтсийн дарга ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байжээ.