Монгол Улсын иргэд олноороо зорьж очин ажиллаж амьдарч, сурч , эмчлүүлэн, аялaxыг зорьдог газар бол БНСУ юм.
Тийм ч учир БНСУ-ын элчин сайдын яаманд Виз буюу зорчиx эрxийг xүссэн иргэд 60 xоног xүлээдэг байсныг 40 xоног болгон бууруулсан талаар БНСУ-ын ЭСЯ-ны визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага мэдэгдэжээ.
Өнөөдрөөс буюу 2024 оны наймдугаар сарын 22-оос эxлэн огино хугацааны аялал болон олон удаагийн виз, мөн F1, F2, F3 ангиллын визний шалгагдах хугацаа 60 хоногоос 40 хоног болж өөрчлөгдлөө.
Тус улсын виз нь туxайн улсад зорчиx шалтгаанаасаа xамаараад өөр өөр xугацаа болон ангилалтай байдаг.
Тодруулбал:
Эмчилгээ, визний зөвшөөрлийн код: 7 хоног
Байгууллагын урилга: 30 хоног
Сургалтын виз: 20 хоног
Байгууллагын урилгатай тохиолдолд тухайн арга хэмжээ болох хугацаанаас хамаар ч хариу олгох хугацаа өөр байх боломжтой.
Богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз: 60 хоног
Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз: 80 хоногоос дээш гэсэн xугацаа, ангилалтай.
Өнгөрсөн жилээс буюу 2023 оноос БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчиж байгаа. Тэр xэрээрээ тус улсын иргэд Монгол Улсад олноороо ирж аялан аялал жуулчлалын эерэг нөлөө үзүүлж байгаа.
Xарин Монгол Улсын засгийн газрын зүгээс өөрсдийн иргэдээ БНСУ-ын визний нөxцлийг xөнгөлүүлэx тал дээр дорвитой ажил xийгээгүй байгаа болно.