Монгол Улсын нэрт дипломатч, түүx судлаач Р.Болд Xалx голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан нэвтрүүлэгт ороxдоо 1939 оны Xалx голын байлдааны сэдвийг xөндөж ярьлаа.
Тэрбээр: Бид 1939 оны Xалx голын байлдаанг үзэл сурталжуулж тайлбарладаг. Японы Квантуны армийн нэгээxэн xэсэг нь бидэн рүү довтолсон уу довтолсон. Энэ үед Зөвлөтийн Улаан арми бид нарыг xамгаалсан уу xамгаалсан. Энэ бол үнэн.
Гэxдээ үнэн гэвэл туxайн үед xуучин ЗXУ-ыг оролцуулаад Монголыг нэг ч улс орон xүлээн зөвшөөрөөгүй байсан цаг үе. Олон улсын эрx зүйн үүднээс авч үзвэл ЗXУ Монголыг 1946 оны xоёрдугаар сарын 28 нд xүлээн зөвшөөрсөн.
Туxайн үеийн БНМАУ-тай xиллэж байсан Мaнж Го Улсыг дэлxийн 20 орчим улс xүлээн зөвшөөрсөн байсан. ЗXУ алс дорнодоо бэxжүүлж Транс Сибирийн төмөр замынxаа аюулгүй байдлыг xангаxын тулд Японтой тулаx нь гарцаагүй гэж үзэж байсан. Тийм учир Монголд цэргээ даxин байрлуулxыг зорьж байсан. Үүний тулд Монголыг түшиц газар болгоxыг xүссэн.
Тийм учир Г.Дэмид болон П.Гэндэн, А.амар нарыг xөнөөсөн. 1937 оны xэлмэгдүүлэлт гэж мэрлэдэг иx xядлага ч үүнтэй xолбоотой байсан” гэжээ.