‘‘Оюу толгой’’ компани хамтын ажиллагааныхаа хүрээнд Өмнөговь аймгийн ахлах ангийн сурагчдад зориулсан STEM зуны сургалтыг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуультай (МГТИС) хамтран амжилттай зохион байгууллаа.
Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн тус сургалтаар Өмнөговь аймгийн ахлах ангийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах, цаашлаад инженер мэргэжлийг сонгон судлах сонирхлыг нь нэмэгдүүлэхийг зорив.
Сургалтын төгсгөлд МГТИС-ийн Ректор Проф. Б.Батцэнгэл болон “Оюу толгой” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Мелисса Шаненганге, тус компанийн хүний нөөцийн багийнхан сурагчидтай мэргэжил сонголтын талаар нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм. Түүнчлэн сурагчид энэхүү хөтөлбөрийн хүрээнд сурч мэдсэн зүйлсдээ баяртай байгаагаа МГТИС-ийн болон “Оюу толгой” ХХК-ийн хамт олонд илэрхийллээ.