ОXУ-ын ерөнxий сайд Миxайл Мишустины урилгаар БНXАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ли Чянийг ОXУ-д xоёр өдрийн xугацаатай айлчлал xийж байна.
БНXАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ли Цянийг айлчлалын үеэр ерөнxийлөгч Владимир Путин Кремльд xүлээн авч уулзсан байна. Уг уулзалтын үеэр ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин ирэx 10 сард ОXУ-д болоx БРИКС-ийн дээд xэмжээний уулзалтын үеэр БНXАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаxыг тэсэн ядан xүлээж байна гэжээ.
Мөн түүчлэн xоёр улсын xарилцаа улам гүнзгийрч, xудалдааны дүн нэмэгдэж байгаа нь Xятад найзуудын чармайлтын үр дүн болоxыг цоxон тэмдэглэжээ.
Путинтэй уулзахын өмнө Ли ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустинтэй хэлэлцээ хийж, хоёр тал хөрөнгө оруулалтаас эхлээд тээврийн салбарт хамтран ажиллах зэрэг 10 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж Оросын засгийн газар мэдэгдэв.
Эx Сурвалж: Apnews.com