Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын уран зургийн галерей нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулан “Монголын урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Н.Цүлтэм нь дүрслэх урлагийн олон арван сор бүтээлийг туурвисан уран бүтээлч төдийгүй, “Монголын дүрслэх урлагийн тойм” судалгаагаар дэд докторын зэрэг хамгаалсан урлаг судлалын ухааны анхны эрдэмтэн юм.
Тэрээр амьдралынхаа жар гаруй жилийг дүрслэх урлагийн салбарын хөгжилд зориулж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үндэслэн байгуулж, Дүрслэх урлагийн сургуулийг бие даасан сургууль болгож, Монголын Урчуудын Эвлэлийг 30 гаруй жил удирдаж салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатан билээ.
Энэхүү уран бүтээлчийн 100 насны ойд зориулан “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Монголын XX зууны дүрслэх урлагийн сор бүтээл “Хурмастын чуулга” уран зургийг Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран сэргээн засварлаж 15 жилийн дараа үзэгчдэд толилуулахад бэлэн боллоо.
Үзэгч та бүхнийг тусгай үзэсгэлэн болон “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийн нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна. Нээлтийн арга хэмжээ 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11:40 цагт болно.