Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас архитектор төлөвлөлтийн даалгавартай газар эзэмшүүлж, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг дараах өдрүүдэд зохион байгуулна.
• 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09.00-17.00 цагт;
• 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09.00-17.00 цагт;
• 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09.00-17.00 цагт
Дуудлага худалдааг газрын цахим биржийн www.mle.mn хаягаар дамжуулан зохион байгуулна. Энэ удаагийн дахин дуудлага худалдаанд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрууд илүү зонхилж байна.
Ташрамд, НГЗБА-наас нийслэлийн Засаг даргын 2024 оны А/132 дугаар захирамжийн хүрээнд одоогийн байдлаар 60 байршлын 100.7 га талбайд газрын эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулж, 35 байршлын 31.1 га талбайд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 1 тэрбум 184 сая төгрөг төвлөрүүлээд байна.
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА