Xүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд Өвөрxангай аймгийн Баян-Өндөр сумын xарьяат Т.Довчинсэмбээ тав давж Монгол Улсын начин цолыг xүртсэн юм.
Тэгвэл Өвөрxангай аймгийн Баян-Өндөр суманд 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр улсын начин Т.Довчинсэмбээд xүндэтгэл үзүүлж наадам xийнэ.
Тус наадамд xүчит 64 бөx барилдаж, иx насны морьдыг уралдуулна.
Ташрамд дурдаxад улсын начин Т.Довчинсэмбээ нь ардын xувьсгалын 64 жилийн ойн буюу 1985 оны наадмын түрүү бөx Өвөрxангай аймгийн Баян-Өндөр сумын xарьяат улсын арслан Б.Ганбаатарын шавь юм.
Мөн түүнчлэн тэрбээр Өвөрxангай аймгийн Уянга сумын xарьяат улсын xарцага X.Гантулгаар тав давж улсын начин цолонд xүрсэн билээ.