Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИX-ын гишүүн Н.Номтойбаяр төсвийн тодотгол болон засгийн газрийн талаар байр сууриа илэрxийлэв.
Тэрбээр: Mэдээж хамтраад явах нь давуу талтай. Мөн саар ч тал байна. Давуу тал нь юу вэ гэхээр аливаа нэг хийрхэл бүхий улс төрөөс ангид хамтраад явна. Саар тал нь хяналтын тогтолцоо алдагддаг байдал. Хяналтын тогтолцооны үүргийг УИХ-ын дахь Үндэсний эвсэл гүйцэтгэнэ.
Төсөв дээр ноцтой зүйл байна. Төсвийн тухай хууль өнгөрсөн чуулганы сүүлийн саруудад батлагдсан. Гэтэл одоо хамтарсан Засгийн газар гарч ирээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг орвонгоор нь өөрчлөөд, урьд байснаас нь илүү дордуулж байгаа нь болохгүй зүйл” гэжээ