Монголчууд Шонхор шувууг “Мөнх тэнгэрийн элч” эрэмгий, дайчин шувуу хэмээн дээдлэн шүтэж ирсэн.
Мэдэгдэж байгаагаар XIII зуунд Их Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын төрийн далбаанд Шонхор шувуу заларсан байдаг бөгөөд түүнээс өмнөх Хамаг Монголын Хиад аймгийн сүлдэнд ч Шонхор шувуу заларсан байдаг нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эзэнт гүрний төрийн далбаан дээр заларч ирсэн шонхор шувуугаа өнөөгийн Монголчууд хэдэн төгрөг олохын тулд янз бүрийн арга замаар хулгайлж, агнаж Арабуудад худалдсаар олон жилийн нүүрийг үзэв.
Өнөөдөр дэлхий дээр 60 орчим төрлийн шонхор шувуу байдгаас 10 орчим төрлийн шонхор шувуу байдаг гэх мэдээ бий.
Арабуудын хувьд шонхор шувуу нь бэл бэнчинг нь илтгэдэг гэх бөгөөд шонхор шувуунд мөнгө хайрлахгүй авдаг.
Үүнийг нь мэдсэн мөнгөний төлөө юу ч хийхээс сийхгүй Монголын хэсэг албан тушаалтнууд болон зарим ухвар мөчид иргэд Арабуудад шонхор шувуугаа худалдсаар олон жилийг ардаа үдэв.
Өдгөө Монголд байдаг 10 орчим төрлийн шонхор шувууд нь ховордож байгаа амьтны тоонд орж байгаа бөгөөд дорвитой арга хэмжээ авч чадалгүй байсаар Мөнх тэнгэрийн элч болсон Шонхор шувуугаа ховордож устсан амьтны тоонд оруулах ёстой юу.