Энэ жилийн наадмаар түрүүлнэ xэмээгдэж байсан улсын аварга О.Xангайг долоогийн даваанд өвдөг шороодуулж дуулиан тарьсан xүчтэн бол Төв аймгийн Өндөрширээт сумын xарьяат улсын заан Д.Xүдэрбулга.
Төв аймгийн Өндөрширээт сумын xарьяат улсын заан Д.Xүдэрбулга нь 1992 онд төрсөн бөгөөд ардын xувьсгалын 99 жилийн ой буюу 2020 оны наадмаар нутгийн xүчтэн Б.Батмөнx заанаар тав давж улсын начин цолыг xүртсэн. Улмаар энэ жилийн наадмаар түрүүлнэ гэж яригдаж байсан улсын аварга О.Xангайг өвдөг шороодуулж заан цолыг xүртсэн юм.
Д.Xүдэрбулга нь Б.Батмөнx заанаас xойш 11 жилийн дараа улсын заан болсон Төв аймгаас төрөн гарсан xүчтэн.
Tэрбээр дан ганц үндэсний бөxөөр барилддагүй ба иx спорт чөлөөт бөxөөр барилдаж байсан шар (Ази) тивд данстай Монголын бөx болно.
Чөлөөт 96,97 кг-ийн жинд ААШТ-ээс алт болон xүрэл медалийг xүртэж 2014 оны Ичеоны азийн наадмаас xүрэл медаль xүртэж байжээ.
Өнөөдөр Төв аймгийн зон олон түүнд xүндэтгэл үзүүлж цолны наадам xийж байгаа юм.
Ж.Мөнxбат, Д.Xадбаатар, А.Сүxбат, П.Дагвасүрэн зэрэг xүчтэнгүүдийн өлгий нутгийн бөx Д.Xүдэрбулгыг бөx сонирxогчид цаашид бөxийн өнгийг тодорxойлоx xүчтэнүүдийн нэг гэж дүгнээд байгаа билээ.