Боловсролын сайд П.Наранбаяр болон сайдын зөвлөх Д.Гантулга нар 2024 оны 8-р сарын 13-ны өдөр Монголын ахмад багш нарын холбооны төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах талаар хэлэлцэв.
Монголын ахмад багш нарын холбооноос боловсролын хөгжил, шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, ахмад багш нарын эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэх, өв уламжлал, тэргүүн туршлагыг түгээх зорилгоор “Багш – Эрдэнэ” сэтгүүлийг эрхлэн гаргадаг.
Цахим орчин дахь бэлэн мэдээлэл бус ахмад багш нарын хуримтлуулсан мэдлэг, бодит туршлагыг шингээсэн уг сэтгүүлийг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох ёстойг Боловсролын сайд онцолж, энэ чиглэлд тус холбоотой хамтран ажиллахаар болов.
Сурах бичгийн агуулгыг эргэн харах цаг болсон тул сургалтын хөтөлбөр, сурах бичиг, дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг ахмад багш нар хэллээ.
Эx Сурвалж: Боловсролын Яам