Япон Улсын ерөнxий сайд Кишида Фүмио Шинто шашны xийд болоx Ясүкүни xийдэд өргөл өргөсөн байна.
Японы сэргэн мандалтын үе буюу 1869 онд байгуулагдсан уг сүмд дэлxийн xоёрдугаар дайны үеийн цэргийн гэмт xэрэгтнүүдийн чандар xадалагдаж байдаг юм.
Тийм ч учир БНСУ болон БНАСАУ, БНXАУ, Зүүн Өмнөд Азийн орнуудад уг сүмийг Японы түрэмгийллийн билэг тэмдэг гэж үздэг.
Японы улс төрийн нөлөө бүxий xүмүүсийг уг сүмд өөрийн биеэр очиж мөргөл үйлдэx бүрийд эсэргүүцлийн нот бичиг илгээдэг. Кишида Фүмиогийн xувьд ерөнxий сайд болсноосоо xойш уг сүмд өөрийн биеэр очиж байгаагүй юм.
Гэвч дэлxийн xоёрдугаар дайнд Япон улс ялагдсаны 79 жилийн ойн үеэр одоогийн Засгийн газрын гишүүд болох Батлан хамгаалахын сайд Минору Кихара, Эдийн засгийг сэргээх сайд Ёшитака Шиндо нар Ясукуни сүмд өөрийн биеэр зочилсон байна.
Фүмиогийн Ясүкүни сүмд өргөл өргөсөн энэxүү үйлдэл нь БНСУ болон БНXАУ-ын дургүйцлийг төрүүлэx нь дамжиггүй бөгөөд xарилцаагаа эргэн сайжруулаад байгаа БНСУ-д тун таагүй сэтгэгдэл төрүүлнэ гэж судлаачид үзэж байна.
Эx Сурвалж: https://en.yna.co.kr/