Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн Сонгуулийн хороо 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.
Үүнд:
1. Монгол Ардын Нам2. Ардчилсан Нам3. Иргэний Зориг Ногоон Нам4. Үндэсний эвсэл5. Бүгд Найрамдах Нам6. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам7. Иргэний Хөдөлгөөний Нам8. Хөгжлийн Хөтөлбөр нам9. ХҮН Нам10. Ард Түмний Хүч Нам11. Үнэн ба Зөв Нам12. Ард Түмний Олонхийн Засаглал Нам13. Гэр Хороолол Хөгжлийн Нам14. ШИНЭ Нам15. Иргэдийн Оролцооны нэгдэл нам16. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, 1 эвслийг оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргалаа.
Ингэснээр дээрх нам, эвслүүд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох эрхтэй болж байна.
Эx Сурвалж: НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО