“Улаанбаатар инновацын төв” болон “Баянхошуу инновацын дэд төв”-ийн инкубатор компанийн сонгон шалгаруулалт эхэллээ.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦАА
I шат – Төслийн материал хүлээж авах:
2024.08.24-ны өдрийг хүртэл онлайнаар бүртгүүлж, бизнес моделийг ppt форматаар ирүүлнэ.
II шат – Шилдэг төслүүдийг шалгаруулах:
Тэнцсэн багууд 2024.08.29-ний өдөр төслөө 5 минутад багтаан танилцуулна.
УЛААНБААТАР ИННОВАЦЫН ТӨВ:
Нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд инновац, технологийн шийдлийг илрүүлэх зорилготой старт-апуудаа сонгон шалгаруулж дараах боломжийг олгoх болно.
-
“Улаанбаатар инновацын төв”-ийн хурдасгуур хөтөлбөрт 1 жил хүртэлх хугацаанд хамрагдах эрхийн бичиг
-
Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт
-
Сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
-
Маркетинг, сурталчилгааны дэмжлэг үзүүлэх
-
Үзэсгэлэн, арга хэмжээнд оролцуулах
-
Интернэт, халаалт, ус цахилгаан, цэвэрлэгээ үйлчилгээ бүхий ажлын оффисоор хангах;
-
Төсөл болон үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бусад төрийн байгууллагатай холбох
Шалгуур үзүүлэлт:
-
Хотын асуудлыг шийдвэрлэж байгаа эсэх
-
Бизнес модель
-
Инновацлаг байдал
-
Хэрэгжих боломжтой эсэх
-
Байгуулагдаад 5-аас дээш жил болоогүй байх
Хамрах хүрээ:
Гарааны компани, энтрепренерүүд
Бүртгүүлэх холбоос:
БАЯНХОШУУ ИННОВАЦЫН ДЭД ТӨВ:
Шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй гарааны болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүү, үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.
-
Бизнесээ тэлэх эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг олгох
-
Багц сургалтууд болон арга хэмжээнд хамрагдах
-
Ая тухтай өрөө талбай
-
Өндөр хурдны интернэтээр хангагдах
-
Салбар салбарын залуучуудын коммюнитид нэгдэж, мэдлэг туршлагаа солилцох
Бүрдүүлэх материал:
-
Инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл/албан бичиг.
-
Иргэний үнэмлэх, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-
Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ялгарах онцлог, давуу тал (бүтээгдэхүүн үйлчилгээний инновацлаг байдал, зураг,бичлэг хавсаргах)
-
Бизнес төлөвлөгөө
-
Нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх,
Хамрах хүрээ:
- Боловсрол, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид
Бүртгүүлэх холбоос:
Эx Сурвалж: НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦЫН ГАЗАР