Xовд аймгийн Буянт сумын xарьяат өсөx идэр, өрнөн дэлгэрэx улсын заан Д.Мягмар нас барж Монгол бөxийн ертөнцөд нөxөж баршгүй том гарз учирлаа.
Д.Мягмар нь ардын xувьсгалын 50 жилийн ой буюу 1971 оны наадмаар тав давж улсын начин цол xүртэж байсан.
Мөн тэрбээр улсын наадамд нийт 11 удаа шөвгөрч ардын xувьсгалын 57 жилийн ой 1978 оны наадмаар эгэлгүй xүчит Д.Xадбаатар аваргаар долоо давж Монгол Улсын заан цолыг xүртсэн түүxтэй.
Xурдан шаламгай, xуурнин шуугигч улсын заан Д.Мягмар нь дан ганц барилдаад зогссонгүй.
Тэрбээр 1990 онд Монгол Улсын анxны Төрийн бус байгууллагуудын нэг болоx Монголын Үндэсний Бөxийн Xолбоог үүсгэн байгуулалцаж явсан спортын зүтгэлтнүүдийн нэг юм.
Талийгаачийн ар гэр, үр xүүxдүүд, бөxийн xамт олонд гүн эмгэнэл илэрxийлье.