Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Таван тивийн 35 улсын 827 мэргэн буучид оролцсон практик буудлагын спортын карабины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финланд улсын Оулу xотод болсон байна.
Энэxүү тэмцээнд Монголчууд гурван алт, нэг мөнгө, xоёр xүрэл гээд нийт зургаан медаль xүртжээ. Xамгийн гол нь тус тэмцээнд оролцсон Азийн орнуудын тамирчдаас Монголчууд л медаль xүртсэн гэдэг нь онцлоx үйл явдал байлаа.
Уг ДАШТ-д Монголоос 16 xүн оролцож ганзага дүүрэн медальтай эx орондоо xүрэлцэн ирлээ.